gradient

Тусламж

Түгээмэл асуугддаг асуултууд болон, таньд хэрэгтэй мэдээлэлүүд

Таны захиалсан бараанаас шалтгаалаад кг нь 2500, м3 нь 650 юань-р бодно. Утасны case-с томгүй барааг 1500-р бодно.

Тухайн өдөр ирсэн барааг баглаж боогоод, маргааш нь ачаад гаргадаг.

Эрээнд хүргэгдсэн бараа 3-5 хоногт улаанбаатарт ирнэ. Хил гаалийн шалгалт, ачаалал дараалал, бороо цас орох, замд машин эвдэрч саатах зэргээс хамаарч удах тохиолдол гардаг.

Та track code-оо бүртгүүлсний дараа бүртгэсэн гэж харагдаж байвал та барааны кодоо бүртгүүллээ гэсэн үг. Бараа нь эрээнд ирээд ачигдвал “тээвэрлэлт”, улаанбаатарт ирсэн бол “Улаанбаатарт ирсэн” болдог.

Манай карго нь хүргэлтээ хүргэлтийн компаниар хийлгэдэг ба тухайн ажлын өдөр дуусахаас өмнө бүртгэгдэж, бэлтгэгдсэн хүргэлтүүдийг маргааш өглөө нь ирж аваад 24-48 цагын дотор хүргэдэг.

Бид эрээнд таны захиалсан барааг хүлээж аваад машин дээр жин, овор хэмжээгээр нь үнийг тогтоогоод монгол руу ачиж явуулдаг. Том овортой барааг ингэж уншуулах боломжгүй тул барааны төлөв нь “бүртгэсэн” гэдгээс шууд “улаанбаатарт ирсэн” болдог.

Application болон web дээр зүүн дээд буланд байрлах салбар хэсэг дээр дарахад бүх салбарын цагын хуваарь, утасны дугаар, газрын зураг дээрх хаяг мөн хятад дахь хаяг харагдана.

Ширээний тавцан, зурагт, шил толин эд зүйл гэх мэт хагарч гэмтэх барааг захиалсан хятад дэлгүүртэйгээ харьцан гадуур нь модон торхтой явуулбал хагарч гэмтэхгүй ирдэг.