gradient

Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий

Хэрэглэгч нь Buunduu cargo аппликейшн-д хандсан үеэс эхлэн Үйлчилгээны нөхцөлыг мөрдөгдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. 1.1 Энэхүү журмаар Бөөндөө карго -нь (цаашид АПП гэнэ) захиалгат худалдааны үйлчилгээ, түүнтэй холбоотой үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна. 1.2 АПП нь БНХАУ-ын онлайн дэлгүүрүүдээс хэрэглэгчийн барааг тээвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. 1.3 Энэхүү журмын хэрэгжилтэд АПП болон үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.

ТАНЫ БҮРТГЭЛ

2.1 Бөөндөө карго Үйлчилгээг ашиглахын тулд хүчин төгөлдөр утасны дугаарыг оруулах шаардлагатай. 2.2 Та өөрийн бүртгэл, нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн аливаа үйлдлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

ТЭЭВЭРЛЭЛТ, БАРАА ОЛГОЛТ

3.1 Тээвэрлэлт нь БНХАУ дахь хүргэлт, БНХАУ-аас Монгол хүртэлх тээвэрлэлт гэсэн 2 үндсэн үе шатаас бүрдэнэ. 3.2 БНХАУ дахь хүргэлт нь тухайн дэлгүүр, нийлүүлэгчийн ашиглаж буй дотоодын хүргэлтийн үйлчилгээгээр нийлүүлэгч хүргэлтийг бүрэн хариуцна. 3.3 Бараа бүтээгдэхүүн АПП-н БНХАУ дахь агуулахад хүргэгдэн, Монгол улсруу ачигдсанаас хойш хэвийн ажиллагаатай үед дунджаар 3-4 хоног дотор хэрэглэгчид хүрнэ. Бүх нийтийн баяр ёслол,гэнэтийн давагдашгүй хүчин үйл үүссэн тохиолдолд тодорхой болон тодорхойгүй хугацаагаар сунгагдаж болно. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанууд багтана. 3.4 Бараа бүтээгдэхүүн БНХАУ дахь агуулахад ирснийдараа тээврийн зардлыг бодит жин болон овор хэмжээгээр нь тээврийн зардлыг тооцох бөгөөд бараа Монгол талын агуулахад ирсэн тохиолдолд зохих төлбөрийг төлөн бараагаа авна.

ТЭЭВРИЙН ЗАРДАЛ

4.1 Барааны тээврийн зардал нь АПП-ын “Тээврийн зардал тооцоолох” хэсэгт заасны дагуу тээврийн зардлыг бодно. Овор хэмжээ ихтэй чихмэл тоглоом, хивсэнцэр, дугуй, зурагт, буйдан, хөргөгч гэх мэт овортой барааны тээврийн зардлыг овор хэмжээгээр нь м.кубээр бодно. 4.2 Захиалгыг хэрэглэгчид олгох үед хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа гарын үсэг зурж, хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудад АПП хариуцлага хүлээхгүй.

ХҮРГЭЛТ

5.1 АПП хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэн нийслэл хот, хөдөө орон нутагт захиалгын бараа бүтээгдэхүүнийг хүргэх үйлчилгээ үзүүлнэ. 5.2 Хүргэлтийн үйлчилгээ авах эсэхийг хэрэглэгч өөрөө АПП дээрхи хүргэлт авах хэсгийг ашиглан хүргэлт захиалах бөгөөд барааны хэмжээ болон хүргүүлэх газрын байрлалаас шалтгаалан хүргэлтийн үнэ тогтоогдож, тээврийн төлбөр дээр нэмж тооцогдоно. 5.3 Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг бүсчилсэн үнийн тарифаар гүйцэтгэнэ. 5.4 Орон нутгийн хүргэлтийг хот хоорондын тээврийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ. Орон нутгийн унаанд тавих өгөх төлбөр нь хот доторх тээврийн үнэтэй ижил байна.

ХОРИОТОЙ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАРАА

6.1 Гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтад орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга хийхгүй. Тухайлбал: • Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл; • Хортон ургамал, амьтан; • Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис; • Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт; • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн; • Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл

ХАРИУЦЛАГА

7.1 Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүнүүд нь АПП-тай хамааралгүй БНХАУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдэд АПП хариуцлага хүлээхгүй. 7.2 Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна. 7.3 Хэрэглэгч нь авсан бараагаа АПП-аар дамжуулан тээвэр даатгалын компаниар даатгуулах боломжтой бөгөөд даатгалын үнэ нь барааны үнийн дүнгээс шууд хамаарна.