Энэ хуудаснаас Buunduu Cargo аппын (Android, iOS) болон cargo.buunduu.mn вэбсайтын бүртгэлээ, түүнтэй холбоотой хувийн мэдээллээ устгана. Аппыг дахин суулгах шаардлагагүй.
1. Энэ хуудаснаас устгах
Бүртгэлтэй утасны дугаар, нууц үгээ оруулаад «Бүртгэлээ устгах» товчийг дарна. Бүртгэл тэр даруй устна.
2. Аппаас устгах
- Buunduu Cargo аппыг нээж нэвтэрнэ.
- Доод цэсний Профайл → Миний мэдээлэл руу орно.
- Бүртгэл устгах товчийг дарж, нууц үгээ оруулаад баталгаажуулна.
3. Нууц үгээ мартсан бол
Нууц үг мартсан хэсгээс утсандаа ирэх SMS кодоор шинэ нууц үг тохируулаад дээрх аргаар устгана. Эсвэл бүртгэлтэй утасны дугаараа бичиж contact@buunduu.mn хаяг руу «Бүртгэл устгах» гэсэн гарчигтай имэйл илгээнэ үү. Бид тэр дугаар руу залгаж баталгаажуулаад бүртгэлийг устгана.
Юу устах вэ
Бүртгэл устгахад дараах мэдээлэл тэр даруй, бүрмөсөн устна:
- нэр, нууц үг, профайл зураг;
- хаяг (хот, дүүрэг, хороо, дэлгэрэнгүй хаяг) болон хадгалсан хүргэлтийн хаягууд;
- оноо, онооны түүх, түвшин;
- мэдэгдлүүд болон бүртгэлийн үйлдлийн түүх;
- мэдэгдэл хүлээн авах төхөөрөмжийн токен. Бүх төхөөрөмж дээрх нэвтрэлт хүчингүй болно.
Юу хадгалагдах вэ
Илгээмж (захиалга), төлбөр, хүргэлт, бараа шалгуулах болон ачаа авах хүсэлтийн бүртгэл нь гүйлгээ, тооцооны баримт тул устгагдахгүй, утасны дугаартай холбоотой хадгалагдана. Эдгээрийг агуулахад ирсэн бараагаа хүлээлгэн өгөх, төлбөрийн маргаан шийдвэрлэх, хууль тогтоомжид заасан хугацаанд нягтлан бодох бүртгэлийн баримт хадгалах зорилгоор л ашиглана. Устгасан бүртгэлээр нэвтрэх боломжгүй.
Хожим ижил дугаараар дахин бүртгүүлбэл шинэ бүртгэл үүснэ. Агуулахад байгаа бараа тань тэр дугаараар харагдсаар байна.
English
This page lets users of the Buunduu Cargo app (Android and iOS) and the cargo.buunduu.mn website delete their account and personal data without reinstalling the app.
- On this page: enter the phone number and password of your account in the form above and press «Delete my account». The account is deleted at once.
- In the app: open Buunduu Cargo, go to Профайл (Profile) → Миний мэдээлэл (My information), press Бүртгэл устгах (Delete account) and confirm with your password.
- Forgot your password? Reset it by SMS on the password reset page, or email contact@buunduu.mn with the phone number of your account. We call that number to confirm, then delete the account.
Deleted immediately and permanently: your name, password, profile photo, address and saved delivery addresses, points, point history and level, notifications, account activity history and push notification tokens. You are signed out on every device.
Kept: records of parcels (orders), payments, deliveries, item check requests and pickup requests stay linked to your phone number. They are transaction and accounting records, kept to hand over parcels already in our warehouse, to resolve payment disputes and for as long as accounting law requires. Nobody can sign in to a deleted account. If you register again with the same number later, a new account is created and parcels still in the warehouse show up under that number.
